Ар царамын тухай

Ар царамын баг

Бид хэн вэ?

Монгол улсын хувьд байгалийн сайхнаараа гадаад дотоодын иргэдийг татаад зогсохгүй амарч аялах тухтай орчин, үзвэр үйлчилгээний газруудын томоохон цогцолборыг барьж, тэдний хүсэл шаардлага, эрэлт хэрэгцээнд нийцүүлэх нь нэн чухал болоод байна. Тэгвэл Заг компани нь энэхүү эрэлт хэрэгцээг урьдчилан харж, 7 сая жилийн настай Дэлхийн цэвэр усны нөөцийн 1 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуурын эрэг дагуу Хатгалаас 20 км-т байрлах 2.5 га газар бүхий Байгалийн цогцолбор газарт амралт жуулчны баазыг 2016 онд байгуулан ажиллуулж эхлээд байна.

Бид юу хийдэг вэ?

Тус амралт жуулчны бааз нь нэг ээлжиндээ​ 100 орчим хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд аялагч амрагчдын тав тухтай амрах нөхцлийг бүрэн бүрдүүлсэн. Тус жуулчны бааз нь энтертайнмент чиглэл рүү их анхаарсан бөгөөд цагийг зугаатай өнгөрүүлэх, усан болон газрын аялал, спортын зориулалттай төрөл бүрийн тоног төхөөрөмжүүд гэх зэрэг Монголд анхдагч бөгөөд шинэлэг бүхнийг бүрэн бүрдүүлсэн байна.